Sunday, December 19, 2010

Би хэн бэ? (зүйрлэл хувилбар)


Би бол Монгол орны уудам алтан говьд амьд биет болох буй хилэнц юм. Би анх алтан нарыг 1995 оны халуун ч биш хүйтэн ч биш бага зэрэг өвлийн сэрүү орсон 11-р сарын нарлаг өдөр үзэж, харь хавийнхнаа баярлуулж билээ. Намайг энэ гайхамшигт хорвоод мэндлүүлсэн миний эх хилэнцийн хувьд би 4дөх өндөг нь байсан боловч 3дахь амьд эрүүл нь буй. Одоо санахад зулзага төрхийн минь аж байдал нүдэнд үл үзэгдэвч, хар багаас минь өвөрдөө дагуулж, хамгаалж, хайрлаж байсан тэр хэдэн цөөнгүй дүр төрхүүдийг харин санадаг юм.
Хэдий хилэнцийн амьдрал богино ч би үүнд хэзээ ч харамсаж шантраж байгаагүй, би зөвхөн намайг энэ хорвоо ертөнцөд амьд биет болгосон эх хилэнц ба байгаль, газар шороодоо талархдаг буй. Энэхүү богино амьдралынхаа талдаа ч хүрж амжаагүй нялхас мэт насандаа явж байгаа миний хувьд тэрүүхэндээ аз жаргалыг алтан наран, цэлмэг тэнгэрээ харж эдлэнэ. Гэр бүл, хам садныхаа ач туслалцаа байсны хэрээр би ямар нэгэн байдлаар амьдралын хатуу зовлонг амсаж үзсэнгүй. Тэр тусмаа би өөрийгөө бусадтай харьцуулан харахад надаа дутсан зүйл үгүй төдийгүй надад тэд нараас илүү зүйлс их байлаа. Би энэ явдалд бахардаж, өөрийгөө тэргүүн мэт хүлээн авч тэнэгтээгүй бөгөөд энэхүү өвөг дээдсийнхээ буян шингэсэн хувь хишиг заяаг алдаж тээхгүй юмсан хэмээн түгшүүр нэмэгдэн имээсэн.

2 comments:

  1. бичгийн алдаа, логикийн алдаа, дэндүү хэтрүүлсэн цагаа олоогүй чамин үгс... гэхдээ зүгээрээ бичээд байвал сайжирна. гэхдээ утга уянга оруулахын тулд ингэж чамирхах дэмий лдээ. ямар ч байсан дотроо бодсон зүйлсээ гаргасан нь давгүй шүү. амжилт хүсье

    ReplyDelete
  2. za dugnesend uch gsn brlaa ;)
    albaar ngj hetruuleh, dald utga aguulah, dursleh uran mayag geh met bh estoi gsn shaardlaguud bsiimaa

    ReplyDelete