Sunday, December 19, 2010

Би хэн бэ? (зүйрлэл хувилбар)


Би бол Монгол орны уудам алтан говьд амьд биет болох буй хилэнц юм. Би анх алтан нарыг 1995 оны халуун ч биш хүйтэн ч биш бага зэрэг өвлийн сэрүү орсон 11-р сарын нарлаг өдөр үзэж, харь хавийнхнаа баярлуулж билээ. Намайг энэ гайхамшигт хорвоод мэндлүүлсэн миний эх хилэнцийн хувьд би 4дөх өндөг нь байсан боловч 3дахь амьд эрүүл нь буй. Одоо санахад зулзага төрхийн минь аж байдал нүдэнд үл үзэгдэвч, хар багаас минь өвөрдөө дагуулж, хамгаалж, хайрлаж байсан тэр хэдэн цөөнгүй дүр төрхүүдийг харин санадаг юм.
Хэдий хилэнцийн амьдрал богино ч би үүнд хэзээ ч харамсаж шантраж байгаагүй, би зөвхөн намайг энэ хорвоо ертөнцөд амьд биет болгосон эх хилэнц ба байгаль, газар шороодоо талархдаг буй. Энэхүү богино амьдралынхаа талдаа ч хүрж амжаагүй нялхас мэт насандаа явж байгаа миний хувьд тэрүүхэндээ аз жаргалыг алтан наран, цэлмэг тэнгэрээ харж эдлэнэ. Гэр бүл, хам садныхаа ач туслалцаа байсны хэрээр би ямар нэгэн байдлаар амьдралын хатуу зовлонг амсаж үзсэнгүй. Тэр тусмаа би өөрийгөө бусадтай харьцуулан харахад надаа дутсан зүйл үгүй төдийгүй надад тэд нараас илүү зүйлс их байлаа. Би энэ явдалд бахардаж, өөрийгөө тэргүүн мэт хүлээн авч тэнэгтээгүй бөгөөд энэхүү өвөг дээдсийнхээ буян шингэсэн хувь хишиг заяаг алдаж тээхгүй юмсан хэмээн түгшүүр нэмэгдэн имээсэн.

Би хэн бэ?


Би гэж  хэн юм бэ? энэ асуултыг би ойрын үед өөрөөсөө их асуудаг боллоо. Мэдээж урд нь энэ асуудалтай тулгарч байсан ч хэр чухал үүрэгтэй болохын анзаарч байгаагүй юм байна. Анх харахад их л амар асуулт шиг боловч яаг тодорхой хариулах гэхэд нилээн хэцүү байдгийг мэдлээ.
Яагаад гэвэл, жишээ нь би ангийхныгаа хараад л зан аашийг нь тодорхойлж чаддаг мөртлөө өөрийгөө харин бүрэн дүүрэн тоочиж чадахгүйгээ мэдсэн юм. Тэгээд л өдөр өдрөөр өөрийгөө анзаарч бас ойрын хүмүүсээсээ асууснаар тодорхой хариултанд хүрч чадсан билээ.
        Тэгэхээр би чинь ер нь л их зөрүүд түргэн зантай, хийсэн зүйлдээ гэмшдэг, тэгэхдээ бас бахархдаг явдлууд цөөнгүй нэгэн. Харин миний туйлын зорилго, Монголын томоохон нэгэн сайн эмч болох юм. Гэр бүлийн хувьд би айлын бага буюу хүмүүсийн хэлдгээр эрх шар охин билээ, үүгээрээ би өдий хүртэл аав ээж төдийгүй ах эгчээсээ маш олон сургамж, шүүмжлэл, магтаал зэрэг сонсож хүртсэнээр эдүүгээ өөрийгөө дээд түвшинд үнэлэж явна. Тиймээ ингээд харахад амьдралд маш олон бэрхшээл байдаг ч түүгээр зогсохгүй баярт үйл явдлууд байдаг, харин би энэ бүхний зөвхөн эерэг талын олж харахыг хичээдэг.
       Ийнхүү тодорхойлсноор, би өөрийгөө илүү сайн нээж чадсан юм, тэгээд зогсохгүй өөртөө илүү итгэлтэй болж, бахархал төрүүлж байгаа буй. Тиймээс хэн ч бай өөрийнхөө эрэлд гарч, сэтгэл зүрхэд тань орших дотоод ертөнцөө нээхийг зөвлөж байна.