Sunday, December 19, 2010

Би хэн бэ?


Би гэж  хэн юм бэ? энэ асуултыг би ойрын үед өөрөөсөө их асуудаг боллоо. Мэдээж урд нь энэ асуудалтай тулгарч байсан ч хэр чухал үүрэгтэй болохын анзаарч байгаагүй юм байна. Анх харахад их л амар асуулт шиг боловч яаг тодорхой хариулах гэхэд нилээн хэцүү байдгийг мэдлээ.
Яагаад гэвэл, жишээ нь би ангийхныгаа хараад л зан аашийг нь тодорхойлж чаддаг мөртлөө өөрийгөө харин бүрэн дүүрэн тоочиж чадахгүйгээ мэдсэн юм. Тэгээд л өдөр өдрөөр өөрийгөө анзаарч бас ойрын хүмүүсээсээ асууснаар тодорхой хариултанд хүрч чадсан билээ.
        Тэгэхээр би чинь ер нь л их зөрүүд түргэн зантай, хийсэн зүйлдээ гэмшдэг, тэгэхдээ бас бахархдаг явдлууд цөөнгүй нэгэн. Харин миний туйлын зорилго, Монголын томоохон нэгэн сайн эмч болох юм. Гэр бүлийн хувьд би айлын бага буюу хүмүүсийн хэлдгээр эрх шар охин билээ, үүгээрээ би өдий хүртэл аав ээж төдийгүй ах эгчээсээ маш олон сургамж, шүүмжлэл, магтаал зэрэг сонсож хүртсэнээр эдүүгээ өөрийгөө дээд түвшинд үнэлэж явна. Тиймээ ингээд харахад амьдралд маш олон бэрхшээл байдаг ч түүгээр зогсохгүй баярт үйл явдлууд байдаг, харин би энэ бүхний зөвхөн эерэг талын олж харахыг хичээдэг.
       Ийнхүү тодорхойлсноор, би өөрийгөө илүү сайн нээж чадсан юм, тэгээд зогсохгүй өөртөө илүү итгэлтэй болж, бахархал төрүүлж байгаа буй. Тиймээс хэн ч бай өөрийнхөө эрэлд гарч, сэтгэл зүрхэд тань орших дотоод ертөнцөө нээхийг зөвлөж байна.

No comments:

Post a Comment